Чамдаа хардуулах сайхан...

Омогшин асах гал хайранд чинь
Оньсого шиг нэгэн хар унагаж
Огт гэмгүй мөртлөө чамдаан хардуулаж
Олон хоног өөгийгөө цагаатгаж явах сайхан
Халдаахгүй нүдийг минь хоргоож
Хараацай шиг харцаараа намайгаан ээрч
Уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй
Урт урт санаа алдан дэнслэх чинь сайхан
Нүд чинь гурвалжлан
Нүгэл хэрчих хутга шиг гялалзан
Ирж яваа нулимс дуунд нь шүүдэрлээд
Ингэнэ гэж санаагүй ээ гэж бодлоон тэслэх чинь сайхан
Учир бүхнийг тайлсан хойно
Удаан юнд намайг зовоов доо гэж
Халуу төнүүлэн энгэр налж
Хацар дээгүүрээ нулимсаан дэгдүүлэн тайтгарах чинь бүр сайхан
Хардах тоолонд чинь би чинийх гэдгээ мэдэрдэгийн
Хэчнээн их хайраар ч хэнд ч өгөхгүйг чинь ухаардагын
Үг унасан худлаад битгий хэл
Үхлээс бусдад намайгаан өгөхгүй ханьдаан
Үнэхээр... хааяа хааяа хардуулах сайхан
Р.Чойном
Хайртай бас хартай шүү гүждээ
маш гүн гүнзгий утгатай шүлэг болоод ч тэр үү маш их таалагдаад л тээд л орууллаа.
Чамдаан хайртай шүү МҮАК.









